Глутатион
-
Глутатион
Химийн эмчилгээ (цисплатин, циклофосфамид, адриамицин, рубидомицин, блеомицин)-ний үед эмийн хорт нөлөөллийг багасгадаг. Хими эмчилгээний үед эмчилгээний идэвхид нөлөөлөхгүйгээр эрүүл эд эсийн гэмтлийг багасгана. Ингэснээр хими эмчилгээний эмийн тунг нэмэгдүүлдэг. Туяа эмчилгээний үед эрүүл эсэд үзүүлэх хорт нөлөөллийг багасгах, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасах үед /цочмог цус багадалт, насанд хүрэгсэдийн амьсгал дутагдалын хам шинж, цусан халдвар буюу сепсис/, Вирусын гаралтай гепатит (гепатит А, гепатит В, гепатит С), архидалт, эм, бусад химийн бодисын гаралтай гепатит болон элэгнийн бусад эмгэгийн үед, Органик фосфатууд, амино- болон нитро- бүлэг агуулсан химийн бодисын хордлогын үед, Чөлөөт радикалуудыг бууруулах, эдийн гэмтлийг багасгана. Судалгаагаар арьсны үрчлээг багасгах үйлчилгээтэй болох нь батлагдсан. Арьс цайруулах, хэт нөсөөжилтийн эмчилгээнд хэрэглэнэ.
-
Хэрэглэх арга, тун
Хэрэглэх арга:
Венийн судсанд дуслаар хийх: бүтээгдэхүүнийг 100 мл физиологийн уусмал эсвэл 5% глюкозын уусмалтай хольж, зааврын дагуу венийн судсанд дуслаар хийнэ. Эсвэл 20 мл-ээс ихгүй физиологийн уусмалаар найруулж венийн судсанд аажим хийнэ.
Хориглох заалт:
Уг эмэнд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
Анхааруулга:
Тарилгын эмийг хэрэглэхийн өмнө флакон болон уусмалд жижиг хэсгүүд болон уусмалын өнгө хэвийн бус харагдаж болох тул нүдээр сайтар ажиглаж шалгана. Найруулсан уусмал нь тунасан эсвэл булингартсан тохиолдолд хэрэглэж болохгүй.
Тарианы усаар найруулсан бүтээгдэхүүнийг тасалгааны темпратурт 2 цаг, 0-5 о С-т 8 цаг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд:
Глутатион нь хэвийн үед эд эсэд байдаг бодис бөгөөд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Гэвч бусад эмтэй адил эмчээс зөвлөгөө авсны дараа хэрэглэх шаардлагатай.
Нярай, дутуу төрсөн нярай болон хүүхдүүдэд уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх ба булчинд тарьж хэрэглэнэ.