“Эмнэлзүйн оношилгооны өнөөгийн чиг хандлага, технологийн дэвшил” сургалт семинар

2023-11-17
“Эмнэлзүйн оношилгооны өнөөгийн чиг хандлага, технологийн дэвшил”  сургалт семинар

“Баянгол Мед” ХХК нь АШУҮИС-ийн АУС-ийн Эмнэлзүйн Лабораторийн тэнхим болон БНХАУ-ын Shenzhen Mindray Bio-Medical Electronics Co., Ltd-тэй хамтран 2023 оны 11 сарын 04 өдөр “Novotel Hotel Ulaanbaatar”-ын Хүлээн авалтын танхимд “Эмнэлзүйн оношилгооны өнөөгийн чиг хандлага, технологийн дэвшил” сургалт семинарыг амжилттайгаар зохион байгууллаа.

Тус сургалт семинарт Улсын II, III-р шатлалын Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Хувийн хэвшлийн эмнэлэг болох 64 байгууллагын 121 эмч, мэргэжилтнийг урьснаас нийт 59 байгууллагын 104 мэргэжилтэн хамрагдсан.

Семинарын модератороор АШУҮИС-ийн АУС-ийн Эмнэлзүйн лабораторийн тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор О. Зэсэмдорж багш хамтран ажилласан ба АШУҮИС-ийн Эмнэлзүйн Лабораторийн тэнхимийн профессорууд, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн доктор, Үндэсний Итгэмжлэлийн Төвийн мэргэжилтэн болох 7 илтгэгч багш нарыг урьж, гематологи, клиник хими, иммунологийн шинжилгээнүүдийн эмнэлзүйн ач холбогдол, лабораторийн итгэмжлэлийн ач холбогдлын талаарх сэдвүүдээр илтгэл танилцуулсан.

Сүүлд оруулсан мэдээ